Та уг толийг ашиглахын тулд Mongolian Script фонтыг татаж суулгана уу!




Ашиглах заавар

Толь бичгийн зорилго бол кирилл бичгийн зөв бичих дүрмээр бичсэн үгийг хэлзүйн аргаар задлаад, монгол бичгээр бичих юм. 

Эхлээд монгол бичгээр бичих үгээ “ хайх” хэсэгт кириллээр бичээд “Enter” товчлуурыг дарах, санал болгож буй үгсээс аль нэгийг сонгох, эсвэл “Хайх” товчлуурыг дарж болно. Үр дүн нь хэрэглэгчийн оруулсан үгээс хамаарч олон байж болох бөгөөд бичлэг ижил, утга өөр үг зэргийг боломжит хувилбараар хэлзүйн задлал хийж, “Үгийн утга” хэсэгт тухайн үгийн утга болон хэлзүйн нөхцлийн нэрийг харуулна (Зураг 1).


Зураг 1. Нэг үгний олон задлал

Кириллээр бичихэд бичлэг ижил боловч салаа утгатай үгийг монгол бичгээр ихэвчлэн ялгаж бичдэг. Тухайлбал “харуулын” гэдэг үг “мод харуулдан засах багаж”, “харуул манаа” гэсэн хоёр өөр утгатай байна. Эдгээрийг монгол бичгээр хэрхэн ялгаж бичихийг харахын тулд тухайн кирилл бичгийн хувилбар дээр дарна. Баруун талд “Монгол бичгээр” гэсэн хэсэгт монгол бичгийн хувилбар гарч ирнэ. Зураг 2-т “мод харуулдан засах багаж” гэсэн утга илэрхийлэх монгол бичгийн хэлбэрийг, Зураг 3-т “харуул манаа” гэсэн утга илэрхийлэх монгол бичгийн хэлбэрийг харуулав.


Зураг 2. “Харуул” гэдэг үгний “мод харуулдан засах багаж” гэсэн утгад дүйх монгол бичгийн хэлбэр


Зураг 3. “Харуул” гэдэг үгний “харуул манаа” гэсэн утгад дүйх монгол бичгийн хэлбэр

Мөн сонгосон үгэнд нэр, үйлийн нөхцөл залгасан хувилбарыг “Монгол бичгээр бичсэн бусад хэлзүйн хэлбэр”, “Кирилл бичгээр бичсэн бусад хэлзүйн хэлбэр” хэсэгт тус тус харуулна (Зураг 4).


Зураг 4. Кирилл болон монгол бичгээр хувирсан бусад хэлбэр

“Монгол бичгээр бичсэн бусад хэлзүйн хэлбэр” хэсэгт байгаа монгол бичгээр бичсэн үгэн дээр хулганы заагчийг аваачихад тухайн үгийн кирилл хувилбар (тод хараар) болон нөхцлийн нэр харагдана (Зураг 5).


Зураг 5. Монгол бичгээр хувирсан үгний кирилл хэлбэрийг харах